Их Британийн ханхүү Харри дайны хөлд нэрвэгдсэн Украин улсад урьдчилан зарлаагүй гэнэтийн айлчлал хийж, ням гарагт тус улсаас буцлаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр шархадсан Украины ахмад дайчдыг нийгмийн бодит үлгэр дуурайл хэмээн сайшаасан байна.

Мөн ханхүү Харри эдгээр дайчдыг Киевийн зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг авах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

Энэхүү айлчлал нь дайн эхэлснээс хойш ханхүү Харригийн Украин дахь дөрөв дэх айлчлал болсон бөгөөд баруун бүсийн Львов хотыг тэрбээр хоёр дахь удаагаа зорьсон нь энэ юм.

Тэрбээр Львов хотод байрлах шархадсан цэргийн алба хаагчид болон энгийн иргэдэд тусламж үзүүлдэг ортопедийн Superhumans Centre эмнэлэгт зочилж, өвчтөнүүд болон эмнэлгийн ажилтнуудтай биечлэн уулзжээ.