Дэлхий дахинд алдартай, Английн поп дуучин Харри Стайлс (Harry Styles) “Together, Together” нэртэй аялан тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд Нидерландын Амстердам хотноо албан ёсоор эхлүүлсэн байна.

Түүний тоглолт 56,000 хүний суудалтай “Johan Cruijff Arena” цэнгэлдэх хүрээлэнд болж, дуучны фэнүүдийг шуугиулсан гэнэ. Тоглолтын үеэр Харри Стайлс өөрийн шилдэг хит дуунуудаа дуулж, тайзан дээр эрч хүчтэй, гайхалтай үзүүлбэр үзүүлсэн талаар Billboard сэтгүүл мэдээлжээ.

Харри Стайлс нь One Direction хэмээх хөвгүүдийн хамтлагаас соло карьер эхлүүлсэн цагаасаа хойш дэлхийн хэмжээний супер од болсон билээ. Түүний дуунууд Billboard-ын жагсаалтыг тэргүүлж, олон сая цомог нь борлуулагдсан. Түүнчлэн “Dunkirk” зэрэг кинонд дүр бүтээж, жүжигчний хувиар өөрийгөө сориод амжсан.

“Together, Together” аялан тоглолт нь дэлхийн олон хотуудаар үргэлжлэх бөгөөд Харри Стайлсын фэнүүд түүнийг хаана тоглохыг тэсэн ядан хүлээж байна.