Өнгөрсөн сард нэгэн нисэх онгоцны буудалд нисгэгчгүй онгоцны халдлага хийх оролдлого бүтэлгүйтсэний дараа ХБНГУ хамгаалалтаа бэхжүүлэх өргөн хүрээний арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдэгдлээ.

Энэхүү төлөвлөгөө нь дрон халдлага, кибер халдлага болон Оросын хорлон сүйтгэх бусад ажиллагаанаас сэргийлэхэд чиглэж байна.

Энэхүү шийдвэрийн талаар анх мэдээлсэн "Bild am Sonntag" сонинд Дотоод хэргийн сайд Александр Добриндт ярилцлага өгөхдөө Оросын гибрид халдлагууд өдөр тутмын бодит байдал болсныг онцолжээ. Тэрбээр "Эдгээр халдлагууд цаашид нэмэгдэх болно, гэхдээ бид өөрсдийгөө хамгаалж чадна" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.