ХБНГУ-ын Франкфуртын нисэх онгоцны буудлын хоёр ажилтан хумхаа өвчний улмаас нас барсан талаар тус буудлын оператор Fraport болон хотын эрүүл мэндийн байгууллагаас лхагва гарагт мэдэгдлээ. Тэднийг уг өвчний голомтот бүс нутгаас нислэгээр ирсэн байж болзошгүй шумуулд хазуулж халдвар авсан гэж үзэж байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр эхний тохиолдол нь долоодугаар сарын эхээр бүртгэгдсэн бөгөөд тухайн өвчтөнийг нас барсны дараа л хумхаа өвчнөөр амиа алдсаныг нь тогтоожээ. Харин хоёр дахь тохиолдол нь наймдугаар сард гарсан байна.

Түүнчлэн Франкфурт хотын эрүүл мэндийн газраас нийт зургаан ажилтантай холбоотой нөхцөл байдлыг мэдээлсэн байна.