NEON компани найруулагч Лука Гуаданьиногийн удахгүй гарах, OpenAI сэдэвт "Artificial" киноны шинэ постер зургийг цацлаа. Уг зурагт жүжигчин Эндрю Гарфилд OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтманы дүрээр дүрслэгдсэн бөгөөд Сан-Францискогийн булан харагдах улаан модны ойд зогсож, үзэгчдийг үл мэдэгдэх ирээдүй рүү урьж буй мэт гараа сунгажээ.

Постер дээрх модны их бие хүний царайтай харагдах, зүлгэн толгод гажилттайгаар туннель болон хувирах зэрэг дүрслэлүүд нь бүхэлдээ хиймэл оюун ухааны эвгүй гялбаатай мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Мөн цаана нь Алтан хаалга гүүр хагас живсэн байдалтай дүрслэгдсэн нь сүйрэл дагуулсан ирээдүйг харуулжээ.

Гэсэн ч постерийн баруун доод буланд уг зургийг хүн зурсан гэдгийг дурдсан байна. Үүнийг батлахын тулд NEON уг бүтээлийг дижитал хэлбэрээр зурж буй бичлэгийг нийтэлж, бүтээлч агентлаг Gravillis Inc. болон уран бүтээлч Майк Томпсон нарыг хаягласан (tag) байна.

NEON-ийн нийтэлсэн постерын доорх сэтгэгдлүүдэд хүмүүс хиймэл оюун ухааны хэв маягийг шоглон харуулсан уг ухаалаг маркетингийн алхмыг сайшаажээ. "Artificial" кино 12 дугаар сарын 25-нд сонгогдсон кино театруудад гарч эхлэх бөгөөд 1 дүгээр сарын 8-наас хүрээгээ тэлэн гарах ажээ.