Хиймэл оюун ухааны (AI) хөгжил нь крипто хэтэвчний хаягийг бодит эзэмшигчтэй нь холбон тогтоох ажиллагааг хямд зардалтай болгоод байна. Үүний зэрэгцээ блокчэйн сүлжээн дэх мэдээлэл хэзээ ч арилж хуучирдаггүй, байнгын хадгалагддаг онцлогтой тул хэрэглэгчдийн нууцлалын асуудал хөндөгдөх болжээ.
Энэхүү тулгамдсан асуудлыг Zcash төслийн хамгаалагдсан гүйлгээ (shielded transactions) хэрхэн шийдэж буйг Grayscale Research судалгааны байгууллагын шинжээч Майкл Жао (Michael Zhao) тайлбарласан байна.
Түүний тайлбарласнаар, олборлогдсон нийт ZEC зоосны бараг 29 хувь нь одоогийн байдлаар ийнхүү хамгаалагдсан санд (shielded pool) байршиж байгаа бөгөөд тэрээр уг нөхцөл байдал болон хиймэл оюун ухааны эрин үе дэх хувийн нууцлалын хэрэгцээний талаар онцолжээ.