АНУ-ын Холбооны мөрдөх товчооны (FBI) төв байранд ажилладаг, "маш нууц" зэрэглэлийн зөвшөөрөлтэй ажилтанд холбогдох ноцтой хэрэг гарчээ. Тус байгууллагын мэдээллээр, уг ажилтан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хураагдсан криптовалютын түрийвчнээс 1 сая ам.долларын крипто хулгайлсан гэх үндэслэлээр баривчлагдсан байна.
Энэхүү этгээд нь FBI-ийн төв байранд ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын шалгаж байсан хэргүүдтэй холбоотой криптовалютын хөрөнгийг завшсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Одоогоор хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үргэлжлэн гарсаар байна.