Хормузын хоолой орчимд АНУ болон Иран улсын хоорондох нөхцөл байдал улам бүр хурцадсаар байна. Лхагва гарагт Ираны зүгээс тус бүс нутаг дахь газрын тос тээвэрлэх бүх замыг хаах болно хэмээн сүрдүүлжээ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын зүгээс Хормузын хоолойд байрлах Ираны боомтуудад далайн бүслэлт тогтоосон үйлдлийн хариу арга хэмжээ болж байна. Одоогоор талуудын хоорондох мөргөлдөөн болон хурцадмал байдал үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдал хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна.