Олон улсын хэмжээнд анхаарал татаж буй үйл явдал Хормузын хоолойд боллоо. Газрын тос тээвэрлэж явсан танкер хөлөг онгоц пуужингийн цохилтод өртөж, улмаар галд автсан байна.
Ираны төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, тус хөлөг онгоц нь анхааруулгыг үл тоомсорлосны улмаас халдлагад өртсөн гэжээ. Гэсэн хэдий ч Ираны тал уг халдлагыг шууд өөрсдөө үйлдсэн гэдгээ зарлаагүй байна.
Одоогоор хөлөг онгоцны нөхцөл байдал болон хохирлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд нөхцөл байдал үргэлжилж байна.