НҮБ-аас Хормузын хоолойд гацаад буй далайчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио байр сууриа илэрхийллээ.

Марко Рубио Ираны талд хандан, ямар ч улс орон Хормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудаас хураамж авах эрхгүй гэдгийг хатуу анхааруулсан байна. Одоогоор тус бүс нутагт гацсан далайчдыг аюулгүй гаргах ажиллагаа болон хураамжтай холбоотой маргаан үргэлжилж байна.