Чинээлэг хүмүүсийн дунд зөвхөн хөрөнгө мөнгө өвлүүлэх бус, өөрсдийн сонирхол, хоббигоо дараагийн үедээ өвлүүлэн үлдээх хандлага нэмэгдэж байна. Энэхүү онцгой туршлагад чиглэсэн сонирхлын хүрээнд АНУ-ын Аризона муж улсын Марикопа хотод байрлах APEX Motorclub нэртэй хувийн авто моторын спорт клуб анхаарал татаж байна.

Тус клуб нь нийт 280 акр талбайг хамарсан цогцолбортой бөгөөд үүнд уралдааны замууд, халтиргаатай замын жолоодлогын талбай (skid pads) болон замын дэргэдэх тансаг зэрэглэлийн орон сууцнууд багтдаг байна.

APEX Motorclub нь чинээлэг гэр бүлүүдэд зориулан насан туршийн гишүүнчлэл санал болгож байгаа бөгөөд энэ нь баячуудын дунд хамгийн том трэнд болоод буй онцгой туршлага хуримтлуулах сонирхлыг хангаж байна.