АНУ болон Ираны хооронд үүсээд буй хурцадмал байдлын дунд Йемений зэвсэгт бүлэглэл болох Хутичууд олон улсын далайн тээврийн чухал гарц болох Баб-эль-Мандебийн хоолойг бүслэхээ зарлалаа.

Шийт шашны уг босогчдын бүлэглэл нь Иран улстай холбоотон бөгөөд тэдний энэхүү шийдвэр нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам бүр анхаарлын төвд оруулж байна. Одоогоор тус хоолойг бүслэхтэй холбоотой нэмэлт мэдээлэл болон үйл явцын талаарх дэлгэрэнгүй тодруулга гараагүй байна.