Аравдугаар сарын эхээр Зүүн өмнөд Азийн хэрэглэгчид өөрсдийн Ledger төхөөрөмжөөс крипто хөрөнгө нь алга болсон болохыг олж мэдсэн байна.
Хохирогчид төхөөрөмжүүдээ Ledger-ийн албан ёсны борлуулагч болох CryptoBilis-ээр дамжуулан худалдан авсан бөгөөд тэд хувийн түлхүүр (private key) нь аюулгүй хадгалагдаж байгаа гэж итгэж байжээ. Хамгийн ноцтой нь, крипто нь алга болох үед тухайн төхөөрөмжүүд гаднаасаа хэвийн ажиллаж байгаа мэт харагдаж байсан аж.