Европын эрдэмтдийн судалгаагаар хэт боловсруулсан хүнс нь зүрхний өвчин зэрэг эрүүл мэндийн олон асуудлын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тэд эмч мэргэжилтнүүдийг хэт боловсруулсан хүнсний аюулын талаар өвчтөнүүддээ ярилцахыг зөвлөж байна.
Хэт боловсруулсан хүнс гэдэг нь үйлдвэрлэлийн явцад олон төрлийн нэмэлт бодис, химийн элементүүд орсон, байгалийн гаралтай бус хүнсийг хэлнэ. Үүнд чипс, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, бэлэн гоймон, боловсруулсан мах (хиам, утсан мах гэх мэт), чихэр, печенье зэрэг орно. Эдгээр хүнсэнд ихэвчлэн давс, сахар, тос их хэмжээгээр агуулагддаг бөгөөд эслэг, витамин, эрдэс бодисын агууламж бага байдаг.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эмч нар өвчтөнүүддээ хэт боловсруулсан хүнсийг хэрхэн таних, өдөр тутмын хоол хүнсэндээ хэрхэн багасгах талаар зөвлөгөө өгөх нь чухал юм. Хэт боловсруулсан хүнсийг багасгахын тулд жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, өөх тос багатай уураг зэрэг байгалийн гаралтай, боловсруулаагүй хүнсийг илүү хэрэглэх хэрэгтэй.
Энэхүү судалгаа нь хэт боловсруулсан хүнсний хэрэглээг хязгаарлахын ач холбогдлыг дахин сануулж, эрүүл хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байна. Ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд эрүүл сонголт хийж, хэт боловсруулсан хүнснээс татгалзах нь чухал.
Бидний уужим.com сайтын уншигч залуус та бүхэн эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллолтыг эрхэмлээрэй.