Европ тивд нүүрлэсэн ган хуурайшилтын улмаас томоохон гол мөрнүүдийн ус эрс татарч байна. Тухайлбал, Луар, Дунай болон Рейн мөрний усны түвшин түүхэн рекорд доод хэмжээ рүү дөхөж байгаа талаар мэдээллээ.
Германы эдийн засгийн гол судас гэгддэг Рейн мөрний усан тээврийн гол тулгуур цэг болох Кауб хэмжих станцад энэ сард усны түвшин 17 см болж буурчээ. Энэ нь 1880 онд хэмжилт хийж эхэлснээс хойш бүртгэгдээгүй хамгийн доод үзүүлэлт болоод байна.
Үүний зэрэгцээ Европын өмнөд бүс нутгуудад ой хээрийн түймэр дэгдэж, зуун зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна. Байгалийн гамшиг ийнхүү ширүүсч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шийдлүүдийн талаар асуултууд хөндөгдсөөр байна.