НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сарын ээлжит даргаар Хятад улс томилогдсонтой холбогдуулан Хятадын НҮБ-д суугаа төлөөлөгч АНУ-ын “дээрэнгүй” авир, Хятадын компаниуд болон усан онгоцнуудад хориг тавьж байгаа, мөн Израильтай хамтран Ираны дайныг эхлүүлсэн гэх мэт асуудлуудыг шүүмжилсэн мэдэгдэл хийлээ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын зүгээс Хятадын эсрэг дарамтаа улам нэмэгдүүлж, Иран руу чиглэсэн Хятадын санхүүжилтийг таслах зорилготой хориг арга хэмжээг авсны дараа гарч байна. АНУ-ын Цагаан ордноос энэ үйлдлийг “Ираны дэглэмийг санхүүжүүлэхээс сэргийлэх” гэж тайлбарласан.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү хурцадмал байдал нь удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалтын өмнө хоёр тал бие бие рүүгээ дарамт үзүүлж, хэлэлцээрийн байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлого байж магадгүй юм.
Олон улсын ажиглагчид энэ нөхцөл байдал нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж болгоомжилж байгаа бөгөөд ялангуяа Монгол Улс зэрэг Хятад, АНУ-тай эдийн засгийн нягт харилцаатай орнуудад илүү их эрсдэл учруулж болзошгүй юм.