БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Төв Азийн бүс нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна. Энэхүү үйл явц нь Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн томоохон төвүүдийг Узбекистан, Туркменистан, Тажикистан зэрэг улсын логистикийн зангилаануудтай холбосон олон тооны шинэ төмөр зам, авто замын чиглэлүүдийг ашиглалтад оруулснаар тодорхой харагдаж байгаа юм.

Хятад улс Төв Азийн бүс нутаг руу чиглэсэн тээврийн сүлжээгээ сайжруулж байгаа нь хоёр гол хүчин зүйлтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Үүнд худалдааны эргэлтийн өсөлт болон тив дамнасан логистикийн сүлжээнд Төв Азийн эзлэх байр суурь улам бэхжиж байгаа нь нөлөөлж байна.

Түүнчлэн, өнгөрсөн жил Хятад улс тус бүс нутгийн улсуудын хувьд хамгийн том худалдааны түнш болсон нь эдгээр улс орнуудын хоорондын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж байна.