Хятад улс хүчирхэг хар салхи газардаж буйтай холбогдуулан хоёр сая орчим иргэнээ нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авлаа.
Тус улсын Жэжян мужид байгалийн гамшгийн улмаас сургуулиуд болон ажлын байрны үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн гадаа талбайд зохион байгуулагдах бүхий л үйл ажиллагааг цуцалж, тээврийн үйлчилгээнүүдийн хуваарьт өөрчлөлт орж, олон тооны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоожээ.