Хятадад интернет тоглоом хөгжүүлэгч Yoozoo Games компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Лин Циг хордуулсан хэрэгт буруутгагдсан тус компанийн гүйцэтгэх захирал асан Сюй Яог цаазаар авсан тухай Dexerto цахим хуудас мэдээллээ.
Сюй Яо нь Лин Циг хордуулахдаа алдартай “Breaking Bad” телевизийн цувралаас санаа авсан гэгддэг. Тэрээр Лин Циг санаатайгаар хордуулж, улмаар түүний үхэлд хүргэсэн байна. Лин Ци нь “Three-Body Problem” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын киноны продюсерээр ажиллаж байсан юм.
Хятадын шүүхээс Сюй Яог Лин Циг хордуулсан хэрэгт буруутай гэж үзэн цаазаар авах ял оноосон бөгөөд ялыг өнөөдөр гүйцэтгэсэн байна. Энэ хэрэг нь Хятадын технологийн салбарт цочрол үүсгэж, бизнесийн хүрээний өрсөлдөөн хэрхэн харгис хэрцгий хэлбэрт шилжиж болохыг харуулсан хэрэг болж байна.
“Three-Body Problem” кино нь дэлхий дахинд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа бөгөөд Лин Цигийн үхэл нь уг киноны ирээдүйд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.