Долдугаар сарын 6-ны өдөр Хятадын стратегийн цөмийн шумбагч онгоц сургуулилтын зориулалттай хуурамч цэнэгт хошуу бүхий пуужинг Номхон далайн тогтоосон бүс рүү харважээ.
Бээжингийн зүгээс энэхүү ажиллагааг төлөвлөгөөт, ердийн үйл ажиллагаа гэж тайлбарласан бөгөөд холбогдох улс орнуудад урьдчилан мэдэгдсэн гэдгээ мэдэгдсэн юм. Мөн тус пуужингийн туршилт нь ямар нэгэн тодорхой улс руу чиглээгүй болохыг онцолжээ.
Гэсэн хэдий ч бүс нутгийн улс орнуудын зүгээс шуурхай хариу үйлдэл үзүүлж байна. Тухайлбал, Австрали, Япон, АНУ болон Номхон далайн орнууд энэхүү туршилтын талаар хангалттай мэдээлэл өгөөгүй, мөн цөмийн зэвсэггүй бүсүүдийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой ноцтой санаа зовнилоо илэрхийлжээ.
Эдгээр улсын үзүүлж буй хариу үйлдэл нь дэлхийн цөмийн засаглал ямар эмзэг байдалд байгааг харуулж байна. Энэхүү үйл явдал нь олон улсын харилцаа болон цөмийн зэвсгийн хяналтын тогтолцоонд тулгарч буй сорилтуудыг дахин санууллаа.