South China Morning Post (SCMP) агентлагийн бэлтгэсэн өнгөрсөн амралтын өдрүүдийн онцлох мэдээллүүдээс уншигчдадаа хүргэж байна. Энэ удаагийн тоймд технологийн шинэ дэвшил, аялал жуулчлалын салбарын чиг хандлага болон алдартнуудын аялалын үеэр тохиолдсон бэрхшээлүүд багтжээ.

Технологийн салбарт Хятадын AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан шумуул устгагч лазер төхөөрөмж олон нийтийн анхаарлыг ихэд татаад байна. Олон нийтийн санхүүжилтээр бүтээгдсэн уг төхөөрөмж нь амжилттай хэрэгжиж, цахим орчинд шуугиан тарьж эхэлжээ.

Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарт Малайзын аялал жуулчлалын огцом өсөлт нь Хятадын нэгэн аппликейшнээс хэрхэн хамааралтай байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн Европын орнуудад нүүрлэсэн хэт халууны улмаас агааржуулагчийн эрэлт эрс нэмэгдсэн ч, Хятадын үйлдвэрлэлийн агааржуулагчид олдоц муутай байгаа нь иргэдийн хувьд томоохон асуудал болоод байна.

Алдартнуудын хувьд, жүжигчин Ву Чүн Cathay Pacific агаарын тээврийн компанитай холбоотой асуудалд орооцолджээ. Түүний ачаа тээш 3 хоногийн хугацаанд саатсан бөгөөд үүнтэй холбогдуулан тус авиа компани жүжигчинд албан ёсоор уучлалт гуйсан байна.