Хятадын тэрбумтан асан, бизнес эрхлэгч Го Вэнгуйд АНУ-ын шүүхээс 30 жилийн хорих ял оноолоо. Тэрээр өмнө нь Хятадын хамгийн чинээлэг хүмүүсийн нэгд тооцогдож байсан бөгөөд арван жилийн өмнө эх орноосоо дүрвэн гарч, АНУ-д суурьшсан юм.
Манхэттэний шүүх танхимд болсон хуралдааны үеэр шүүгч Анализа Торрес түүнийг дэлхий даяар 1,000 гаруй хүнээс их хэмжээний мөнгө залилсан санхүүгийн томоохон луйвар үйлдсэнийг тогтоожээ. Шүүгчийн мэдэгдснээр, тус луйврын улмаас хохирогчид нийт хэдэн зуун сая ам.долларын алдагдалд орсон байна.
Го Вэнгуй нь АНУ-д байх хугацаандаа Хятадын Коммунист намыг шүүмжлэгч гэдгээрээ танигдаж, өөрийн дүр төрхийг шинээр бүтээсэн нэгэн байв. Гэвч шүүгч Анализа Торрес түүнийг “өөрт нь итгэсэн хүмүүсийг ашиглан залилан мэхэлсэн” хэмээн дүгнэжээ. Шүүх хуралдаан болох үед танхим түүнийг дэмжигчдээр дүүрэн байсан гэж эх сурвалжид дурдсан байна.