Хятадын тэрбумтан Го Вэнгуйг АНУ-ын шүүхээс залилангийн хэргээр 30 жилийн хорих ял оноолоо. Тэрээр өөрийгөө Хятадын Коммунист намыг устгах зорилготойгоор АНУ-д ирсэн хэмээн мэдэгдэж байсан юм.
Гэвч шүүгчийн дүгнэлтээр, Го Вэнгуй нь хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн мөнгийг өөрийн тансаг амьдралд зориулан завшсан болох нь тогтоогджээ. Ийнхүү улс төрийн зорилготой хэмээн өөрийгөө сурталчилж байсан тэрбумтан маань хууль бус үйл ажиллагааныхаа улмаас урт хугацааны хорих ял сонслоо.