Healthline сайтад мэдээлснээр, хөгшрөлтийн явцыг удаашруулах боломжтой эсэх талаарх судалгааны үр дүн гарчээ. Судалгаагаар өдөр бүр олон төрлийн амин дэм (multivitamin) хэрэглэх нь биологийн хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулахад тус дэм болж магадгүй гэж үзэж байна.

Түүнчлэн, дунд насны хүмүүсийн хувьд зүрх судас болон амьсгалын замын фитнессийн түвшин өндөр байх нь урт наслалттай холбоотой байж болохыг судалгаа харуулжээ. Энэ нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд чухал нөлөөтэйг дахин нотолж байна.

Мөн шинээр хийгдсэн судалгаагаар хоолны дэглэмдээ богино хугацааны өөрчлөлт оруулах нь нас ахисан хүмүүсийн биологийн нас болон бодит насны хоорондох зөрүүг багасгахад тусалдаг болохыг онцолсон байна. Ийнхүү хооллолт, амьдралын хэв маягийн хүчин зүйлс нь хөгшрөлтийн явцад нөлөөлөх боломжтойг тус судалгаанууд илэрхийлж байна.