Хөдөлмөрийн чадвараа алдах нь хувь хүнийг төлөвлөснөөсөө эрт тэтгэвэрт гарахад хүргэж болзошгүй тул анхааралтай байхыг санхүүгийн зөвлөгөө, мэдээллийн Financial Samurai хуудсанд нийтэлсэн байна.
Тус нийтлэлийг бичигч нь энэ оны эхээр хоёр долоо хоног өвдсөн талаараа хуваалцжээ. Тэрбээр хүүхэд байхаасаа эхлэн астма буюу гуурсан хоолойн багтраа өвчтэй байсан бөгөөд амьсгалын замын өвчин тусах үедээ дундаж хүнтэй харьцуулахад илүү удаан ханиалгаж, шаналдаг болохоо онцолсон байна.
Мөн цар тахлын үеэр түүний астма өвчин илүү олон удаа сэдэрч байсан бөгөөд энэ нь цар тахлын үед хүүхэдтэй болсонтой холбоотой стрессээс үүдэлтэй байх магадлалтай гэж тэмдэглэжээ.