Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос 2026 онд зохион байгуулагдах Дэлхийн Аваргын Шалгаруулалтын (ДАШТ) финалын тоглолтын тасалбарыг дахин худалдаалахдаа үнийг нь тэнгэрт хадтал өсгөжээ. Албан ёсны сайтад 2.3 сая доллар буюу 5 тэрбум төгрөгөөр зарагдаж байгаа тухай мэдээлэл гарсан нь хөлбөмбөг сонирхогч залуусын дургүйцлийг хүргэж байна.

Энэ нь хөлбөмбөгийн фанатуудын хувьд маш том цочрол болж байгаа бөгөөд тасалбарын үнэ хэтэрхий өндөр байгааг шүүмжилж байна. FIFA-гийн зүгээс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа нь улам бүр гайхшралыг төрүүлж байна. Тасалбарын үнэ ийм өндөр байхад жирийн хөлбөмбөг сонирхогчид ДАШТ-ий финалыг үзэх боломжгүй болж байгаа нь харамсалтай.

Зарим хүмүүс үүнийг зүгээр л ашиг олох арга гэж үзэж байгаа бол зарим нь хөлбөмбөгийн спортыг мөнгөтэй хүмүүсийн зугаа болгож байна гэж шүүмжилж байна. 2026 оны ДАШТ АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах бөгөөд хөлбөмбөгийн фанатууд энэ үйл явдлыг тэсэн ядан хүлээж байгаа билээ.

Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.