АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордон сонгодог аркад төрлийн видео тоглоомуудыг багтаасан шинэ цахим хуудсыг пүрэв гарагт танилцууллаа. Эдгээр тоглоомууд нь түүний "MAGA" бодлогын өнгө аястай бөгөөд тоглогчид цагаачдыг албадан гаргах болон хилийн хана барих үйлдлийг хийх боломжтой аж.
Тухайлбал, олонд танигдсан "Могой" (Snake) тоглоомын шинэчилсэн хувилбар болох "Rio Run" нэртэй тоглоомд АНУ-ын хилийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Том Хоманы дижитал дүр багтжээ.
Эдгээр онлайн тоглоомууд цацагдсаны дараа хүний эрхийн байгууллагууд Цагаан ордны энэхүү үйлдлийг даруй шүүмжилсэн байна. Уг үйл явдал нь Трампын засаг захиргаа бичиг баримтгүй цагаачдыг олноор нь баривчлах, албадан гаргах хөтөлбөрөө эрчимжүүлж буй цаг үед тохиож байна.