АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд ажилладаг эмэгтэйчүүдийн хувьд өдөр бүр “Maga perfect” буюу төгс дүр төрхийн стандартыг дагаж мөрдөх шаардлага томоохон дарамт болж буй талаар ажилтнууд мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт тус ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт (Karoline Leavitt) ажлаа хүлээлгэн өгөх болсноо зарласан юм. Цагаан ордны зарим эмэгтэй ажилтнууд түүнийг энэхүү шийдвэрийг гаргасанд төдийлөн гайхаагүй бөгөөд үүнийг зөвхөн бага насны хүүхдүүддээ цаг зав гаргах хүсэлтэй холбоотой биш гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Daily Mail сонинд нэрээ нууцалсан Цагаан ордны хэд хэдэн ажилтан ярилцлага өгөхдөө Каролин Ливитт, гүйцэтгэх туслах Натали Харпер (Natalie Harper) болон бусад эмэгтэй ажилтнууд өдөр бүр тодорхой дүр төрх, гоо зүйн өндөр стандартыг хангаж ажиллах дарамт шахалт дунд байдаг тухай ярьсан байна.