Технологийн мэдээллийн CNET агентлагийн мэдээлснээр, бидний өдөр тутамдаа ашигладаг цахилгаан шүдний сойзтой холбоотой нийтлэг алдаанууд нь шүдний эрүүл мэнд болон гоо сайханд сөргөөр нөлөөлж байна.
Та шүдээ илүү цагаан болгохыг хүсэж байгаа ч энэхүү зорилгодоо хүрэхэд тань цахилгаан сойз ашиглахдаа гаргадаг 4 нийтлэг алдаа саад болж байж мэдэх юм. Эдгээр алдааг зассанаар та шүднийхээ өнгийг илүү гэрэлтсэн, цагаан байлгах боломжтой байна.
Энэхүү мэдээлэл нь шүдээ зөв арчлах, цахилгаан сойзны үр дүнг бүрэн ашиглахыг хүсэж буй хүн бүрт хамааралтай юм.