Швейцар улс нь төвийг сахисан орон гэдгээрээ дэлхийд танигдсан ч цөмийн хоргодох байрны тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Хүйтэн дайны үе өндөрлөсний дараа олон улс орнууд өөрсдийн хамгаалалтын байгууламжуудаа татан буулгаж, устгасан ч Швейцар улс эсрэгээрээ тэдгээрийг үргэлжлүүлэн барьсаар иржээ.

Тус улсад одоогоор 370,000 гаруй цөмийн хоргодох байр байдаг аж. Эдгээр байгууламжууд нь олон арван жилийн турш баригдсан бөгөөд өнөөдөр зарим хэсгийг нь цагаачдыг байрлуулах зорилгоор ашиглаж байна.