Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хүчтэй нэрвэгдэж буй Швейцарын мөсөн голууд сүүлийн таван жилийн хугацаанд нийт массаасаа бараг 20 хувийг алдсан болохыг шинжээчид Пүрэв гарагт мэдээллээ.

Швейцарын мөсөн голын хяналтын сүлжээ буюу GLAMOS-ын нийтэлсэн шинэ судалгаагаар тус улсын мөсөн голуудын эзлэхүүн зөвхөн энэ жил л гэхэд 5.5 хувиар хайлж багассан байна. Үүнд өвлийн улиралд цас бага орж, дараа нь түүхэн дээд халуун зун тохиосон нь нөлөөлжээ.

Судалгаанд тэмдэглэснээр 2026 он нь түүхэнд мөсөн голууд хоёр дахь хамгийн их хэмжээгээр хайлсан жилээр бүртгэгдээд байна. Энэ талаар шинжээчид мөсөн голууд энэ онд асар их хэмжээний эзлэхүүнээ алдсаныг онцлон ноцтой түвшинд хүрснийг анхаарууллаа.