NFL буюу Америкийн хөлбөмбөгийн лигийн Кливленд Браунс багийн бэлтгэл сургуулилт үргэлжилж байна. Багийн гарааны тоглогчийн төлөөх өрсөлдөөн ширүүсэж байгаа бөгөөд Кливленд Браунс багийн довтлогч Шедур Сандерс болон Дешон Уотсон нар ээлжлэн бэлтгэлдээ оролцож байна.

Бэлтгэлийн 8 дахь өдөр Шедур Сандерс талбайд гарсан ч түүний тоглолт NFL-ийн Лос-Анжелес Чаржерс багийн хамгаалагч асан Брейден Фехокогийн анхаарлыг татжээ. Фехоко өөрийн X хуудсаараа дамжуулан Сандерсийг хэт болгоомжтой тоглохоо зогсоож, эрсдэл гаргахгүй бол өсөж дэвжихгүй гэдгийг сануулсан байна.

Фехоко: "Тэр өнгөрсөн жил 7 дамжуулалт, 10 алдаатай байсан. Түүнд алдах зүйл байхгүй. Би агуу тоглогчидтой хамт байсан, тэд бүгд өсөж дэвжихийн тулд тав тухтай бүсээсээ гарч, эрсдэл гаргах хэрэгтэй гэж хэлдэг" хэмээн онцолжээ. Бэлтгэлийн үеэр Сандерсийн дамжуулалтыг эсрэг багийн хамгаалагч Майлз Харден тасалсан нь түүнийг ийнхүү шүүмжлэхэд хүргэсэн байна.

Гарааны тоглогчийн төлөөх өрсөлдөөн

Брейден Фехокогийн үзэж байгаагаар Сандерс бие бялдар, өөртөө итгэх итгэл, байрлалаа мэдрэх чадвар сайтай ч дамжуулалтын хүч дутагдаж байгаа аж. Хэрэв тэрээр төгс тоглохыг хичээж, эрсдэлээс эмээсээр байвал 2026 оны улирал өмнөхтэй ижил байх вий гэсэн болгоомжлол байна.

Кливленд Браунс багийн дасгалжуулагч Тодд Монкен хоёр тоглогчдоо хоёуланг нь тэгш боломжоор хангаж байгаа бөгөөд урьдчилсан тоглолтуудын дараа хэн нь гарааны тоглогч болохыг эцэслэн шийдэх юм. Сандерс болон Уотсон нар улирлын өмнөх эхний хоёр тоглолтын нэг нэгэнд нь гарааны бүрэлдэхүүнд гарах төлөвтэй байна. Кливленд Браунс баг Чикаго Бэрс болон Буффало Биллс багуудтай тоглох хуваарьтай байна.