Шотландын Үндэсний намын (SNP) гүйцэтгэх захирал асан Питер Муррелл намын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр таван жил гаруйн хугацаагаар хоригдох ял авлаа. Тэрээр 400,000 фунт стерлинг буюу 540,000 ам.доллараас давсан намын мөнгийг машин, авто гэр болон тансаг зэрэглэлийн эд зүйлс худалдан авахад зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
61 настай Питер Муррелл нь Шотландын Үндэсний намын удирдагч асан Никола Стерженийн нөхөр юм. Никола Стержен 2023 онд гэнэтийн байдлаар албан тушаалаасаа огцорсон бөгөөд үүний дараахан намын санхүүгийн асуудалтай холбоотой шалгалтын хүрээнд баривчлагдаж байв. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны гуравдугаар сард түүнийг буруугүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Питер Муррелл өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний дараа шүүхээс ийнхүү ял оноосон байна.