Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн Конго улсад Эбола вирусийн ховор төрөл хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор гүнээ санаа зовниж байгаагаа мэдэгдэв. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр Эболагийн улмаас нас барсан байж болзошгүй 134 тохиолдол бүртгэгдэж, нийт 500 гаруй халдварын тохиолдол илэрчээ.
Эбола вирус нь халууралт, дотор муухайрах, бөөлжих, суулгах, дотоод болон гадаад цус алдалт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Халдвартай хүний биеийн шингэнээр дамжин халдварладаг аюултай вирус юм. ДЭМБ-аас тархалтыг хязгаарлах, халдвартай хүмүүсийг тусгаарлах, эмчлэх, вакциныг цаг тухайд нь хүргэх чиглэлээр бүхий л хүчин чармайлтаа гаргаж ажиллаж байна.
Энэхүү дэгдэлт нь Конго улсын эрүүл мэндийн салбарт томоохон сорилт болж байгаа бөгөөд олон улсын байгууллагууд болон улс орнууд тусламж үзүүлж байна. ДЭМБ-аас орон нутгийн эрүүл мэндийн ажилтнуудтай хамтран ажиллаж, халдварын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
Залуус та бүхэн Эбола вирусний талаарх мэдээллийг сайтар авч, эрүүл ахуйн дэглэмээ сайтар сахих, халдвартай бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Эрүүл мэнд бол хамгийн чухал баялаг гэдгийг үргэлж санаж яваарай.