Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас Эбола вирусын дэгдэлт хурдацтай тархаж байгааг анхааруулж, одоогийн нөхцөл байдал нь бүртгэгдсэн гурав дахь хамгийн том дэгдэлт болж байгааг мэдээллээ.
Өвчний тархалт ялангуяа Африкийн орнуудад хүндхэн тусч байгаа бөгөөд нас барсан хүний тоо 177-д хүрч, 750 орчим хүн халдвар авсан гэж бүртгэгджээ. Эбола вирус нь халуурах, булчин өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг байна. Хүнд тохиолдолд дотоод, гадаад цус алдалт үүсгэж, үхэлд хүргэж болзошгүй аюултай.
ДЭМБ-ын мэргэжилтнүүд вирусын тархалтыг хяналтандаа оруулахын тулд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, халдварын эсрэг арга хэмжээг эрчимжүүлж байна. Үүнд халдвартай хүнийг тусгаарлах, хавьтлыг илрүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах, олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ багтаж байна.
Эбола вирусын тархалт нь ядуу буурай орнуудад эрүүл мэндийн тогтолцоо сул байгаатай холбоотой юм. Тиймээс олон улсын байгууллагууд халдварын тархалтыг зогсоох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн тусламж үзүүлэхэд анхаарлаа хандуулж байна.
Залуус та бүхэн Эбола вирусын талаарх мэдээллийг үнэн зөв эх сурвалжаас авч, өөрийгөө болон бусдыгаа хамгаалахын тулд эрүүл ахуйн дэглэм сахих, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандах нь чухал шүү.