Элтон Жон (Английн нэрт дуучин, хөгжмийн зохиолч) ЛГБТ+ нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчдийг алдаршуулах зорилготой “Elton John Impact Awards” шагналыг гардуулахаар болжээ. Энэхүү шагналыг анх 2022 онд “Can’t Cancel Pride” цахим хүмүүнлэгийн концертын үеэр танилцуулж байсан бөгөөд энэ жил подкаст хэлбэрээр дахин эхлүүлэхээр болсон байна.
Шагналын эзэд болохоор нэрлэгдсэн алдартнуудын дунд Чаппел Роан (Америкийн дуучин, хөгжмийн зохиолч), Орвилл Пек (Канадын кантри дуучин), Мелисса Этериж (Америкийн рок дуучин, хөгжмийн зохиолч) зэрэг ЛГБТ+ нийгмийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, олон нийтэд үлгэр дуурайлал болж яваа хүмүүс багтсан байна. Шагнал гардуулах ёслол нь ЛГБТ+ нийгмийн асуудлыг олон нийтэд таниулах, тэдний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах үзлийг бууруулахад чиглэсэн томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна.
Элтон Жон өөрөө ч мөн ЛГБТ+ нийгмийн гишүүн бөгөөд олон жилийн турш энэ нийгмийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч байсаар ирсэн. Түүний энэхүү шагнал нь ЛГБТ+ нийгэмд урам зориг өгч, тэдний дуу хоолойг улам бүр хүчтэй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.