Америкийн нэрт реппер Эминем архинд донтох өвчнөөс бүрэн ангижирч, эрүүл амьдралын 18 жилийг ардаа үджээ. Тэрээр энэ баярт мөчөө өөрийн цахим хуудсандаа архигүй болсныг илтгэх зоосны зурагтайгаар тэмдэглэсэн байна.

Эминем (жинхэнэ нэр нь Маршалл Брюс Мэтерс III) нь дэлхий дахинд алдартай, олон сая шүтэн бишрэгчтэй, Грэммийн шагналт реппер билээ. Түүний уран бүтээлүүд нь хар тамхи, архины хамаарал зэрэг хувийн амьдралын хүнд хэцүү асуудлуудыг хөнддөг. Тиймээс түүний архигүй амьдралын замнал нь олон хүнд урам зориг өгч байгаа юм.

Түүний нийтэлсэн зоосон дээр “Өөртөө үнэнч бай” гэсэн утгатай “To thine own self be true” гэсэн бичиг байсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Энэ нь өөрийн гэсэн зарчим, үнэт зүйлдээ үнэнч байхын чухлыг онцолж буй хэрэг юм. Залуучууд бид бүгдээрээ Эминемийн энэхүү амжилтыг үлгэр дуурайлал болгон, эрүүл, зөв амьдралыг эрхэмлэхийг уриалж байна.