Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт тус улсын хамгийн алдартай спортын зүтгэлтнүүдийн нэг, жүдогийн аварга Тедди Ринер 2027 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон тухай мэдээг таатайгаар хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Өдгөө 37 настай Ринер сонгуульд өрсөлдөх болсноо зарласан юм. Ерөнхийлөгч Макрон Францын "France 5" телевизийн "C a vous" мэдээллийн нэвтрүүлэгт оролцохдоо "Тедди Ринер шиг агуу аварга энэхүү ерөнхийлөгчийн мэтгэлцээнд оролцож, өөрийн итгэл үнэмшил, үзэл санаа, авьяас чадвараа зориулахаар шийдсэнд би маш их баяртай байна. Энэ нь зөвхөн улс оронд л ашиг тусаа өгнө" хэмээн ярьжээ.