BBC Health агентлагийн мэдээлснээр, эмэгтэйчүүдийн төрөх болон үр тогтоох чадварт 49 нас нь томоохон эргэлтийн цэг болдог болохыг тогтоожээ. Энэхүү үзэгдэл нь донор өндгөн эс ашигласан тохиолдолд ч хамааралтай байгаа нь анхаарал татаж байна.
Судлаачид болон мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэхүү асуудал нь нас ахих тусам умайн салст бүрхэвчид гардаг биологийн өөрчлөлтүүдтэй холбоотой байж болох юм. Өөрөөр хэлбэл, өндгөн эсийн чанараас үл хамааран умайн дотоод орчны өөрчлөлт нь үр тогтох боломжийг хязгаарлаж байна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Гэвч энэхүү нээлт нь ирээдүйд эмчилгээний шинэ гарц нээх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв умайн салст бүрхэвчийн өөрчлөлтийг эмчлэх эсвэл удирдах боломжтой болбол үр тогтоох чадвартай холбоотой бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд томоохон алхам болох юм.