Сошиал медиагаар олонд танигдсан, нөлөөлөгч Эндрю Тэйт болон түүний дүү нарыг АНУ-д баривчилсан байна. Энэхүү баривчилгаа нь Их Британийн тал тэдэнд холбогдох шинэ хэргүүдийг нээсэнтэй холбоотой ажээ.
Их Британийн Прокурорын албанаас АНУ-ын талд хандан тэднийг эх орондоо шилжүүлэн өгөхийг албан ёсоор хүссэн байна. Одоогоор тус асуудалтай холбоотой эрх зүйн үйл явц үргэлжилж байна.
Эндрю Тэйт болон түүний дүүгийн өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ "гэм буруугүй" хэмээн мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэднийг шилжүүлэн авах үйл явц болон хэргийн талаарх нэмэлт мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.