Боксын хүнд жингийн алдарт тамирчин Энтони Жошуа 2025 онд рингэнд эргэн ирэхээр болсон байна. Тэрээр энэ оны анхны тулаанаа Албанийн боксчин Кристиан Пренгагийн эсрэг хийхээр төлөвлөжээ.

Кристиан Пренга нь боксын ертөнцөд олон нийтэд төдийлөн танигдаагүй нэгэн боловч түүнийг нокаутын мастер хэмээн тодотгож байна. Энэхүү тулаан нь Жошуагийн хувьд 2025 оны эхний сорилт болох юм.

Одоогоор тулааны тов болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа ч Энтони Жошуа болон Кристиан Пренга нарын тулаан болох нь албан ёсоор тодорхой болжээ. Албанийн тулаанчийн хувьд энэ нь түүний карьерын томоохон үйл явдлуудын нэг болох хүлээлттэй байна.