Энэтхэг улс “Эль Нино”-гийн нөлөөгөөр борооны улирал хүндэрч, ган гачиг нүүрлэх эрсдэлтэй тулгарч байна. Цаг уурчдын урьдчилсан мэдээгээр, тус улсад сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдож байгаагүй хамгийн хуурай борооны улирал болох төлөвтэй байгаа юм.

Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Энэтхэгийн албаны хүмүүс болон тариаланчид болзошгүй хүндрэлүүдэд бэлтгэж байна. Одоогоор тус улсын хөдөө аж ахуйн салбар болон холбогдох байгууллагууд цаг агаарын таагүй үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлээд байна.