Rolling Stone сэтгүүлээс эрэгтэйчүүдэд зориулсан шилдэг мультивитамины талаар мэдээлэл бэлтгэжээ. Тус сэтгүүл нь олон улсад нэр хүндтэй, соёл, урлаг, амьдралын хэв маягийн чиглэлээр дагнан бичдэг хэвлэл юм.

Эрэгтэйчүүдийн хувьд өдөр тутмын хоол тэжээлийг илүү хялбар, үр дүнтэй болгох арга замуудын нэг нь мультивитамин хэрэглэх явдал гэж үзэж байна. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хүний биеийн дархлааны системийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Үүнээс гадна, мультивитамин нь өдөр тутмын эрч хүчийг нэмэгдүүлэх ач тустай бөгөөд нас ахих тусам хүний биеийн үйл ажиллагааг илүү тогтвортой, эрүүл байдлаар хөгшрөхөд тусалдаг байна. Эрүүл мэндийн энэхүү энгийн дадал нь орчин үеийн завгүй амьдралтай эрчүүдийн хоол тэжээлийн дутагдлыг нөхөх, бие махбодоо дэмжих нэгэн боломж гэдгийг тус нийтлэлд дурджээ.