Этиопын нэгэн эмэгтэй 12 жил үргэлжилсэн хүлээлтийн эцэст таван ихэр хүүхэдтэй болсноор дэлхий нийтийг гайхшруулж байна. 35 настай эмэгтэй Мекелле хотын эмнэлэгт хагалгаагаар дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр хүүхэдтэй болохыг маш их хүсч, байнга залбирдаг байсан тухайгаа ярьжээ.
Эмч нарын хэлж буйгаар эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Таван ихэр хүүхэдтэй болох нь маш ховор тохиолдол бөгөөд ихэвчлэн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд бий болдог. Гэвч энэ эмэгтэй ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй бөгөөд энэ нь бүр ч ховор тохиолдол болгож байна.
Энэхүү гайхамшигт үйл явдал нь олон жилийн турш хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан хосуудад итгэл найдвар төрүүлж байна. Эмэгтэй хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь туслахыг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд олон нийтээс дэмжлэг хүсч байгаагаа ч нуугаагүй.
Уужим.com сайтын зүгээс эх болон таван хүүхдэд нь эрүүл энх, аз жаргал хүсье!