Африкийн эвэр хэмээх бүс нутагт орших Этиоп улсын Тиграй мужид улс төрийн нөхцөл байдал эрс хурцадсаар байна. Тиграйн Ардын Чөлөөлөх Фронт (TPLF) тус мужийн хяналтыг дахин гартаа авч, Дебрецион Гебремикаэлийг сонгосноор Этиопын холбооны засгийн газартай харилцаа улам хурцдаж, бүс нутагт дахин зэвсэгт мөргөлдөөн дэгдэх вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр байна.
Тиграйн зөрчил нь Этиоп, Эритрей улсуудын хооронд өмнө нь болж байсан дайны сүүдрийг дахин сануулж байгаа юм. Эритрей улс нь Этиопын засгийн газартай нягт холбоотой бөгөөд Тиграйн бүс нутагт TPLF-ийн эсрэг тулалдаанд оролцож байсан гэх мэдээлэл бий. Хэрэв дахин дайн дэгдвэл бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, дүрвэгсдийн тоо нэмэгдэж, хүмүүнлэгийн хямралыг улам хүндрүүлэх аюултай.
Олон улсын байгууллагууд болон улс орнууд энх тайвныг сахин хамгаалах, хэлэлцээрийн ширээний ард сууж асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна. Гэвч одоогоор талууд тохиролцоонд хүрэхэд бэрхшээлтэй байгаа бөгөөд нөхцөл байдал улам бүр хурцдаж болзошгүй байна. Залуучууд бид бүс нутагт энх тайван, тогтвортой байдал ноёрхож, дайн дажин дахин дэгдэхгүй байхыг хүсч байна.