Этиоп улсад зургаадугаар сарын 1-нд болсон хууль тогтоох байгууллагын сонгуулийн дүнг тус улсын Сонгуулийн хорооноос ням гарагт танилцууллаа. Үр дүнгээр Ерөнхий сайд Абий Ахмедын тэргүүлдэг «Хөгжил цэцэглэлтийн нам» (PP) үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын суудлын 90 орчим хувийг эзэмшихээр болсон байна.
Абий Ахмед нь 2018 оноос хойш Этиоп улсыг удирдаж байгаа юм. Тэрээр засаглалынхаа эхэн үед хөрш Эритрей улстай харилцаагаа сайжруулсныхаа төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан удаатай. Гэвч сүүлийн жилүүдэд түүнийг авторитар дэглэм тогтоож байна хэмээн олон нийт шүүмжлэх болжээ.
130 сая хүн амтай тус улсад болсон сонгуульд «Хөгжил цэцэглэлтийн нам» нь ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай намд тооцогдож байв.