Америкийн дуучин Эшли Симпсон баярын улирлыг тохиолдуулан чийгшүүлэгч бэлдмэлээрээ алдартай Liquid I.V. брэндтэй хамтран ажиллаж байна. Тэрбээр тус брэндийн хязгаарлагдмал тоогоор гаргаж буй Cozy Caramel Hot Chocolate баярын бүтээгдэхүүний сурталчилгааны нүүр царайгаар сонгогджээ.

Гурван хүүхдийн ээж, шинэ уран бүтээл дээрээ ажиллаж буй Симпсон баярын өдрүүд тун завгүй өнгөрдөг тул 11 дүгээр сараас эхлэн гэрээ чимэглэдэг тухайгаа хуваалцсан байна. Мөн тэрбээр халуун шоколадаа уух зуураа хувийн цаг гаргаж, 10 дугаар сараас эхлэн Мэрайя Кэри болон "Home Alone" киноны дуунуудыг сонсох дуртай гэдгээ онцолжээ.

Энэхүү баярын цувралд Cozy Caramel болон Hot Chocolate гэсэн хоёр төрлийн амт багтсан бөгөөд жинхэнэ какао, 440 мг электролит агуулсан, хиймэл чихэрлэгжүүлэгч болон өнгө оруулагчгүй гэдгээрээ онцлог юм. Үүнээс гадна дуучин бүсгүй тус брэндтэй хамтран хар дэвсгэр дээр цэнхэр цасан ширхэг бүхий баярын аяганы дизайныг гаргахад тусалжээ.

Нийт 1000 ширхэг худалдаалагдах энэхүү аягатай багцын орлогоос 10,000 хүртэлх ам.долларыг цэвэр усны шийдлийг дэмждэг Impact хөтөлбөрт хандивлах аж. Энэ жил Симпсоны хувьд 2005 оны 10 дугаар сард гарсан хоёр дахь цомог болох "I Am Me"-ийн 21 жилийн ой тохиож байгаа юм.