Япон улс ирэх сард түүхэндээ анх удаа Энэтхэг улсад сөнөөгч онгоцуудаа байршуулахаар төлөвлөж байна.

Шинжээчдийн тайлбарлаж буйгаар уг шийдвэр нь Токиогийн зүгээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт "ижил үзэл бодолтой" орнуудтай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэл эрмэлзлийг илэрхийлж буй аж.

Энэхүү сэдэв нь South China Morning Post (SCMP) агентлагийн өнгөрсөн амралтын өдрүүдэд онцолсон Ази болон дэлхийн гол үйл явдлуудын тоймд багтсан бөгөөд уг тоймд Хятад, Балбын үерийн асуудал мөн дурдагдсан байна.