Италийн нэрт улс төрч, үр хөндөх эрхийн төлөө тэмцэгч Эмма Бонино 78 насандаа таалал төгсжээ.

Түүний улс төрийн замнал нэгэн хууль бус явдлаас эхэлж байжээ. Тодруулбал, Италид үр хөндөлтийг хуулиар хориглодог байсан 1974 онд тэрбээр төлөвлөөгүй жирэмслэлтээ таслуулахаар Флоренц хот дахь нууц эмнэлэгт очсон байна. Тэрээр хожим нь энэ тухайгаа дурсахдаа "Шөнө галт тэргээр буцаж явахдаа хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч өөр хэн ч ийм доромжлолыг дахин амсах ёсгүй гэж шийдсэн" хэмээн ярьж байжээ.

Энэхүү шийдвэрийнхээ дараа тэрбээр үр хөндөлтийн асуудлыг далд байдлаас гаргаж, нийтэд ил болгохоор эрс шийдсэн юм. Улмаар жилийн дараа тэрээр өөрийн биеэр цагдаад очиж өөрийгөө илчилснээр хувийн нууц үйлдлээ нийтэд ил зарласан эсэргүүцлийн хэлбэр болгон хувиргаж байсан түүхтэй.