Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад цагаачдыг эсэргүүцсэн томоохон жагсаалууд мягмар гарагт болж өнгөрлөө. Йоханнесбург, Преториа, Дурбан, Кейптаун зэрэг томоохон хотууд болон бусад суурин газруудад олон мянган хүн цугларчээ.
Энэхүү жагсаалыг "March and March" хэмээх байгууллага зохион байгуулсан бөгөөд тэд бичиг баримтгүй бүх гадаадын иргэдийг тус улсаас гарахыг шаардсан байна. Жагсаал цуглааны үеэр хүчирхийлэл, дарамт шахалт гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн томоохон бүрэлдэхүүн хотуудад байршиж, нөхцөл байдлыг хянаж байв.
Энэхүү үйл явдал нь сүүлийн хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн оргил үе болсон бөгөөд эдгээр жагсаалын улмаас олон мянган хүн дүрвэхэд хүрээд байгаа юм.